Энэтхэгийн засгийн газар шинжээч мэргэжилтнүүдийн багийг Элуру хот руу илгээжээ
Энэтхэгийн засгийн газар үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн Андра Прадеш мужийн Элуру хот руу шинжээч мэргэжилтнүүдийн багаа илгээсэн байна. Мөн тус хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд очоод байгаа юм байна. Энэ
Мэдээллийн алба

Энэтхэгийн засгийн газар үл мэдэгдэх өвчний улмаас нэг хүн нас барж 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн Андра Прадеш мужийн Элуру хот руу шинжээч мэргэжилтнүүдийн багаа илгээсэн байна. Мөн тус хотод Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд очоод байгаа юм байна.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед тус хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд онош нь тодорхойгүй өвчний улмаас олон хүн ийнхүү эмнэлэгт хандсан байна. Ихэнхийнх нь дотор муухайрч, ухаан алдсан гэх өгүүлэмжтэйгээр эмнэлэгт хандсан бөгөөд одоогоор ковид-19-тэй холбоогүйг тогтоогоод байна.

Мөн агаар, усны бохирдолтой холбоогүй гэж үзэж байна. Гэхдээ орон нутгийн зарим мэдээллийн хэрэгслүүд өвдсөн хүмүүсийн цусан дахь хар тугалга, никел зэрэг хүнд металлын хэмжээ өндөр гарсныг мэдээлж байна.



















