Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энэтхэгийн зураачийн бүтээл дээд амжилтыг эвдлээ

Энэтхэгийн Мумбай хотын Кристигийн дуудлага худалдааны үеэр тус улсын нэгэн зураачийн тосон будгаар зурсан нэр өгөөгүй зураг 293 сая рупи буюу 4.4 сая

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэтхэгийн зураачийн бүтээл дээд амжилтыг эвдлээ
Энэтхэгийн зураачийн бүтээл дээд амжилтыг эвдлээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн Мумбай хотын Кристигийн дуудлага худалдааны үеэр тус улсын нэгэн зураачийн тосон будгаар зурсан нэр өгөөгүй зураг 293 сая рупи буюу 4.4 сая америк доллараар зарагдсан нь Энэтхэгийн урлагийн ертөнцөд хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан дээд амжилт тогтоолоо. Өмнө нь зураач Францис Ньютон Сюза-гийн Гоан нэртэй уран бүтээл 4.01 сая америк долларын үнэ хүрч, дээд амжилт тогтоогоод байсан юм.

1924-2001 оны хооронд аж төрж байсан Энэтхэгийн алдарт зураач Васудео-С Гайтондегийн энэхүү зургийг 1995 онд нэр нь үл мэдэгдэх цуглуулагч худалдаж авсан тухай дуудлага худалдааг зохион байгуулагч нь ярьсан байна.

Хуваалцах