Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энхийг сахиулагчид “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тэмдэглэлээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энхийг сахиулагчид “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тэмдэглэлээ
Энхийг сахиулагчид “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Тус багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” Бентью хотод үйл ажиллагаа явуулдаг НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт бусдын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр амь биеэ үл хайрлан зүтгэсэн хүмүүнлэгийн үйлстнүүдийг эргэн дурсах, тэднээр бахархахыг уриалсан арга хэмжээ болдог аж.

Уг арга хэмжээнд НҮБ-ын мужийн зохицуулагчийн даргын орлогч, “Бентью” хотод үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн удирдлагууд оролцсон бөгөөд батальоны зүгээс тус арга хэмжээнд хөгжим, аппаратур хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамгаалалтын ажлыг зохион байгуулжээ.

Хуваалцах