Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Энтони Жошуа, Жосеф Паркер нар ирэх гуравдугаар сард тулалдана

Энтони Жошуагийн хувьд 2016 онд IBF холбооны бүсийг эзэмшиж байсан бол өнгөрсөн онд WBA болон IBO холбооны бүсийг эзэмших болсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энтони Жошуа, Жосеф Паркер нар ирэх гуравдугаар сард тулалдана
Энтони Жошуа, Жосеф Паркер нар ирэх гуравдугаар сард тулалдана. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн боксын хүнд жингийн үнэмлэхүй аварга, Их Британий боксер Энтони Жошуа ирэх гурван сард Жосеф Паркертай тулалдах тэдний тохиролцоо одоогоор 95 хувьтай болсон гэнэ.

Энтони Жошуагийн хувьд 2016 онд IBF холбооны бүсийг эзэмшиж байсан бол өнгөрсөн онд WBA болон IBO холбооны бүсийг эзэмших болсон. Ингэснээр дэлхийн хүнд жингийн боломжит таван бүсээс гурав нь Жошуагийн гэрийн хойморт заларч байна. Харин ирэх гурван сард Паркэрийг ялж гэмээнэ WBO холбооны бүсийг мөн өөрийн болгож таван бүсийг эзэмшихэд нэг алхам ойртох юм.

“Одоогийн нөхцөл байдалд надад байхгүй бүсний төлөө тулалдах нь илүү боломжтой. Надад одоо гурван бүс байгаа. Ердөө хоёр л дутуу. Тиймээс дөрөв дэх бүсийнхээ төлөө тулалдах болно. WBO холбооны бүсийг өөрийн болгомоор байна. Жосеф Паркертай тулалдах тулааны тохироо 95 хувьтай явж байна” хэмээн BBC-д өгсөн 2018 оны зорилгынхоо талаар ярилцжээ.

Хэрвээ тэр түүнийг ялвал түүнд WBC холбооны аварга, ялагдашгүй тулаан Дионтэй Уайлдер л ганц үлдсэн өрсөлдөгч болж үлдэх юм. Эдгээрээс гадна Британи боксчин Тайсон Фүритэй мөн тулалдах сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн байна.

Хуваалцах