Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрчим” баг БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглоно

Эхний тоглолт энэ сарын 20-нд Улаанбаатар хотод болох бол харин хариу тоглолт хоёрдугаар сарын 27-нд БНАСАУ-д үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрчим” баг БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглоно
“Эрчим” баг БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 дахь удаагийн аварга “Эрчим” баг “AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод БНАСАУ-ын “Римион” клубтэй тоглохоор болжээ.

Эхний тоглолт энэ сарын 20-нд Улаанбаатар хотод болох бол харин хариу тоглолт хоёрдугаар сарын 27-нд БНАСАУ-д үргэлжилнэ.

Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байна.

Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.

“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.

“Эрчим” клубын урьдчилсан бүрэлдэхүүн:

Хаалгач:

1.Б.Ариунболд
22. Т.Цэгмид

Хамгаалагчид:

  1. Г.Билгүүн
    Ч.Шинэзуун
    8. Ц.Энхжаргал
    32. Д.Золжаргал

Хагас хамгаалагчид:

  1. Б.Санжаадамба
    Б.Даваажав
    24. Т.Дөлгөөн
    31. Ц.Бат-Эрдэнэ
    10. М.Төгөлдөр
    34. Г.Хишигдорж
    25. Ж.Тэмүүжин

Довтлогчид:

  1. Г.Батбилгүүн
    Б.Мөнхтүвшин
    15. С.Гал-Эрдэнэ
    42. Мотохиро Канеширо
    36. Калу Чимезе Нелэ
    21. Э.Адьяасүрэн

“ЭРЧИМ – “РИОМИОН” /2019.02.20 – 14.00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/

Хуваалцах