Эрчим хүчний салбарынхан номын дуу сонслоо
“Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын санхүүгийн ажилчдын семинар” сургалт явагдлаа. Сургалтыг Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрраас зохион байгуулсан хамтран зохион байгуулсан юм.
Мэдээллийн алба

Сургалтад салбарын үйлдвэр, компаниудын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нар оролцож, санхүү, нягтлан бодох бүртгэл, хяналт шалгалтын сэвдүүдээр Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар, Монголын үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газруудын эрчим хүчний салбарыг хариуцсан мэргэжилтнүүдээс мэдээлэл сонсч, Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн зөвлөх н.Алтанзаяа, Татварын ерөнхий газрын сургалтын багш Ү.Амартүвшин нар хууль, тогтоолын хэрэгжилтийн талаар мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Эрчим хүчний салбар болон үйлдвэр компаниудын санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч,нягтлан нар өөрсдийн ажлын амжилт, алдаа дутагдал,тулгамдаж байгаа асуудлын санал бодлоо солилцож, харилцан ярилцаж, төрийн байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан нь ихээхэн үр дүнтэй боллоо.