Эрчим хүчний яам онцлох ажлаа тайлагналаа
“ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 МВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мэдээллийн алба

“ДЦС-4” ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанаар 100 МВт, дулаанаар 180 Гкал-аар нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ажлын хүрээнд Уралын турбины үйлдвэрээс Т-120/130 маркын турбогенераторыг суурилуулж 2014 оны III улиралд ашиглалтад өгснөөр Улаанбаатарын цахилгаан дулааны V эх үүсвэр ашиглалтад ортол өнөөгийн хэрэглээний өсөлтийг найдвартай хангах юм.
Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг найдваржуулах үүднээс “ДЦС-4” ХК-аас БҮК хүртэл Ф1200мм голчтой 2,4 км урт дулааны шугам, БҮК-аас Тк-844 цэг буюу I хорооллын урд уулзвар хүртэл 2,0 км урттай дулааны шугамын барилга угсралтын ажлыг тус тус эхлүүлээд байна. Дээрх дулааны шугамын өргөтгөлийн ажлууд хийгдснээр 160 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг дамжуулах боломж шинээр бүрдэх бөгөөд I хороолол, Ханын материал, 12, 15, 16-р хорооллын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжирна гэлээ.


















