Эрдэмтэд дэлхийн “хог хаягдлын нийслэлийг” олжээ
Британийн далайн чинад дахь нутаг дэвсгэрт орох Питкэрн (Номхон далай) арлуудын нутаг дэвсгэрт багтах Хендерсон арал дээр ойролцоогоор 37,7 сая хогийн нэгж: пластик, асаагуур, шүдний сойз, сахалын хутга, загас барих хэрэгсэл зэрэг байгаа ажээ. Тэдний эзэлж байгаа талбай нь 32 кв.км гэнэ
Мэдээллийн алба

Дэлхийн хогийн нийслэл гэж нэрлэгдэхээр газрыг эрдэмтэд оллоо хэмээн Британи, Австралийн мэргэжилтнүүдийн гаргасан судалгааны материалаас иш татан BBC News мэдээлжээ.
Британийн далайн чинад дахь нутаг дэвсгэрт орох Питкэрн (Номхон далай) арлуудын нутаг дэвсгэрт багтах Хендерсон арал дээр ойролцоогоор 37,7 сая хогийн нэгж: пластик, асаагуур, шүдний сойз, сахалын хутга, загас барих хэрэгсэл зэрэг байгаа ажээ. Тэдний эзэлж байгаа талбай нь 32 кв.км гэнэ.
Хендерсон арал нь далайн урсгалын төвд оршдог бөгөөд хажуугаар нь өнгөрөх Өмнөд Америкийн хөлөг онгоцнуудаас хаягдсан хогийг урсгал уг аралд хаялж байгаа гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Арал дээр одоо 17 тонн хог байгаа ба нэг кв метрт нь 671 хогийн нэгжтэй аж.
ЮНЕСКО уг арлыг ер бусын экологитай гээд шүрэн арлуудын жагсаалтад оруулсан байгаа. Ер нь бол дэлхий арал бүр, далайн ургамалын булан бүр нь хүний үйлдвэрлэсэн хогонд дарагдаж эхэлсэн гэж эрдэмтдийн бүлгийн гишүүн Лэверс ярьжээ.


















