Эрдэмтэд наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна
Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хамтран 2030 он гэхэд эрчим хүчний шинэ эх сурвалж буюу наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна.
Мэдээллийн алба

21-р зууны хагас гэхэд хүн төрөлхтний хэрэглэж байгаа байгалийн хий, газрын тосны нөөц дундарч, хомсдох тал руугаа орно. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хамтран 2030 он гэхэд эрчим хүчний шинэ эх сурвалж буюу наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна.
Харин манай улс дэлхийд 2-т орох ураны нөөцтэй, мөн байгалийн метан хийн нөөц ихтэй. Түүнийгээ борлуулах замаар эрчим хүч авах, дотооддоо жижиг оврын цөмийн болон хийн станцууд барих зэргээр ирээдүйд бий болох эрчим хүчний хэрэглээгээ хангах боломжтой гэж Шинжлэх ухааны доктор, профессор Д.Уламбаяр онцоллоо.
Mongolian National Radio · Эрдэмтэд наран дээрх эрчим хүчийг дэлхий дээр гаргаж авах туршилтыг хийж байна
Тэрбээр өнөөдөр ШУА-иас зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцэд оролцож, "Эрчим хүчний хөгжлийн шинэ эрэл хайгуул: асуудал шийдэл" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.


















