Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик цасны баяраа хийлээ

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн нийт ажилчдын цасны өдөрлөг Сархиа цанын баазад амралтын өдрүүдэд боллоо.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик цасны баяраа хийлээ
"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрик цасны баяраа хийлээ. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэт" үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн нийт ажилчдын цасны өдөрлөг Сархиа цанын баазад амралтын өдрүүдэд боллоо.

Өдөрлөгт 720 гаруй ажилтан, 40 орчим ахмад оролцлоо. Энэ үеэр олс таталт, багийн гүйлтийн тэмцээн явуулж, ширээ засан бие биенээ дайлж, хамт олноороо 1 км алхаж, ажлын алжаалаа тайлан нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөв. Халуун цай, буцалгасан аарцаа барьсаар хүрэлцэн ирж, хамт олонтойгоо хөгжилдсөн ахмадууддаа ажилтнууд нь талархал илэрхийллээ.

Хуваалцах