Эрдэнэтчүүд 15 жилийн дараа УАШТ-ийг хүлээж авна
Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг хүлээж авах юм.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 11-14-нд Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны спорт зааланд болно.
Эрдэнэтчүүд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг аймагтаа зохион байгуулсан бөгөөд 15 жилийн дараа дахин шилдгүүдийг хүлээж авах юм.
ДБНХ-ны 2018 оноос хэрэгжиж эхлэх эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 гэсэн тус бүр 10 жинд аваргуудаа тодруулна.


















