Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Эрээнцавын эвдрээгүй найрагч”-ийг эргэн дурсах уулзалт болно

Тэдний нэг нь “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Данзангийн Нямсүрэн билээ. Түүний мэндэлсний 70 жилийн ойг энэ сард тэмдэглэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрээнцавын эвдрээгүй найрагч”-ийг эргэн дурсах уулзалт болно
“Эрээнцавын эвдрээгүй найрагч”-ийг эргэн дурсах уулзалт болно. Зураг: МҮОНРТ

Монголын уран зохиолын хүрээнд хүндлэгдэж, түмнээ хайрлагдан он цагийн шударга үнэний гэгээн цадигт мөр нэрээ тод үлдээсэн олон сайхан билиг авьяас суут туурвигч хорвоод мэндэлсний тэгш ой энэ жил тохиож буй.

Тэдний нэг нь “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Данзангийн Нямсүрэн билээ. Түүний мэндэлсний 70 жилийн ойг энэ сард тэмдэглэх аж.

Ойн хүрээнд түүний дурсгалд зориулсан уншигч зохиолчдын уулзалт энэ сарын 28-29-нд Дорнод аймгийн Чулуунхороот сум буюу Эрээнцавд зохиогдохоор товлогджээ.

Нэрт найрагчийн 70 насны ойн үйл ажиллагааг аймаг, сумын удирдлагууд нь Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран зохион байгуулах аж.

Хуваалцах