Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-26-нд Тайландын Бангкокт болж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ
Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-26-нд Тайландын Бангкокт болж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолт боллоо.

Монгол Улсаас 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга финалд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдаж 1:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртэв.

Мөн Монголын эрэгтэй боксчдоос 54 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд, 57 кг-д Гантөмөрийн Лундаа нар хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах