Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэй, эмэгтэй баг Филиппин, Тажикстан Улсыг зорив

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстан улсыг зорилоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэй, эмэгтэй баг Филиппин, Тажикстан Улсыг зорив
Эрэгтэй, эмэгтэй баг Филиппин, Тажикстан Улсыг зорив. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид өнгөрсөн мягмар гарагт Филиппин, Тажикстан улсыг зорив.

Эрэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөхийн өмнө Филиппинд долоон хоногийн бэлтгэл хийгээд хуваарийн дагуу тоглох юм. Эрэгтэй багийн хувьд эхний тоглолтоо энэ сарын 11-д БНАСАУ-тай, 13-д Тайваньтай, 16-д Хонгконийн багтай тоглоно.

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг “Токио 2020” олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр Тажикстан улсыг зорилоо.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэй баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн багтай тоглох юм. Тоглолт энэ сарын 4-8-нд Тажикстанд болно.

Хуваалцах