Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо
Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн ширээний теннисний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Ширээний теннисний нэгдүгээр үед нийт 16 улсын баг тамирчид хоорондоо өрсөлдөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд шалгарсан.

Тэгвэл шөвгийн наймаас хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорчээ. БНХАУ, БНСУ, Герман, Японы баг тамирчид хоорондоо өрсөлдөх болсон байна. Аль ялсан нь финалд үлдэж алт, мөнгө, хүрлийн төлөө тоглох юм.

Хятадын баг шөвгийн тоглолтод Их Британийг 3:0-ээр хожиж хагас шигшээд үлдээд байгаа бол Японы баг Хонгконгтой таарч 3:1-ээр хожиж дараагийн шатанд шалгарсан. Харин БНСУ-ын баг тамирчид шөвгийн тоглолтод Шведийн багийг мөн л 3:1-ээр хожиж дараагийн тэмцээнд өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин Германы баг Австрийн багийг 3:1-ээр хожиж хагас шигшээд тоглох боломжтой болоод байна.

Хуваалцах