“Эргэж ирэхгүй намар” киноны АНУ-д хийсэн тусгай үзвэрийг кино урлагийн Ази одод үзжээ
соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” /Harvest moon/ уран сайхны кино тусгай үзвэрээ энэ сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотын “Westwood Landmark” театрт амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

“Оскар”-ын шагнал гардуулах 95 дахь удаагийн ёслолын кино үзлэг эхэллээ. 2023 оны 3 дугаар сард зохион байгуулагдах 95 дахь удаагийн Академийн авардс буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Шилдэг олон улсын кино” төрөлд өрсөлдөх эрх авахаар нийт 93 улс киногоо хүргүүлжээ.
Тус төрөлд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөж буй соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны уран бүтээл болох “Эргэж ирэхгүй намар” /Harvest moon/ уран сайхны кино тусгай үзвэрээ энэ сарын 16-нд АНУ-ын Лос Анжелес хотын “Westwood Landmark” театрт амжилттай зохион байгууллаа.
Тусгай үзвэрт “Speed” киноны зураглаач, “Romeo must die” киноны найруулагч Андерж Бартковяк, алдарт жүжигчин Жэки Чаны тулааны найруулагч мөн “Marvel” студийн “Shang-Chi: The Legend of the ten rings” киноны тулааны найруулагч Энди Ченг, “Apocalypse now” киноны ерөнхий зураач Анжело Грахам, Ази тивээс хамгийн анх Холливудын кинонд тоглосон эмэгтэй жүжигчин Киу Чинн зэрэг Ази тивийн бахархал болсон, Академийн авардсын гишүүн хүрэлцэн очжээ.
Сонирхуулахад, “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийг 2023 оны 1 дүгээр сарын 24-нд зарлана.


















