Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлэг боллоо. Зураг: МҮОНРТ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Үр шилжүүлэн суулгах болон нүдний хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо болон эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй байдлыг хангасан, ялгаварлан гадуурхахгүй, авлагагүй, сайн дурын, хүмүүнлэг, энэрэнгүй байх үндсэн зарчмыг баримталсан хуулийн төсөл боловсруулахын төлөө эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж байна.

Хуваалцах