Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Эрсдэлгүй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжинэ

МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбоо/АШЁМЗХ/ "Эрсдэлгүй Улаанбаатар" хөтөлбөрийг Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл"-тэй хамтран хэрэгжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрсдэлгүй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжинэ
"Эрсдэлгүй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

МАХН-ын дэргэдэх Ардчилал Шударга Ёс Монголын Залуучуудын Холбоо/АШЁМЗХ/ "Эрсдэлгүй Улаанбаатар" хөтөлбөрийг Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл"-тэй хамтран хэрэгжүүлэх "Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Улаанбаатар хотын оршин суугчдад хүндрэл учруулж буй эрсдлийн хүчин зүйлүүдийг буурахад нэг алхам ойртож байна.

Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Уг эрхийг төрөөс хангахын төлөө бүхий л талаар анхааран ажиллах ёстой. Гэвч бодит байдал дээр Азийн цагаан дагина хэмээгдэж байсан нийслэл хот хүн амьдрахад эрсдэл өндөртэй хотын тоонд зүй ёсоор багтах болсон. Тиймээс АШЁМЗХ нийслэлээ эрүүл, аюулгүй хот болгох, оршин суугчдын өмнө бодитоор аюул учруулж буй асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн удирддлагууд, нам, эвслийг татан оролцуулах нь чухал гэж үзжээ.

Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл"-ийн зүгээс эл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. АШЁЗХ Нийслэлийн МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл"-ээс гадна нийслэлийн АН, МАН-д хамтран ажиллах саналаа албан ёсоор хүргүүлсэн байна.

“Эрсдэлгүй Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлчүүдэд бодитой аюул учруулж буй агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор шийдэх, хүн ажиллаж амьдрах таатай орчин бүхий хөгжлийн жишиг хот бий болох аж.

Хуваалцах