"Эрт нахиалсан сарнай" ОАК маргаашнаас үзэгчдийн хүртээл болно
Үндэсний телевизийн 50 жилийн ойд зориулан туурвиж байгаа уран бүтээлүүдийн нэг болох "Эрт нахиалсан сарнай" олон ангит кино маргааш үзэгчдийн хүртээл болно.
Мэдээллийн алба

Үндэсний телевизийн 50 жилийн ойд зориулан туурвиж байгаа уран бүтээлүүдийн нэг болох "Эрт нахиалсан сарнай" олон ангит кино маргааш үзэгчдийн хүртээл болно.
Кинонд багаасаа өнчирсөн ах дүү хоёрын тухай өгүүлэхийн зэрэгцээ эцэг, өвгөдөөс өвлөгдөн үргэлжилж буй уртын дууны гайхамшгийг харуулдаг. МҮОНТ-ийн найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Гантулгын найруулж, зураг авалт нь найман сарын турш үргэлжилсэн энэхүү 30 анги бүхий киног үзэгч та бүхэн маргааш 22 цаг 40 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн сувгаар хүлээн авч үзээрэй. Тус киноны албан ёсны нээлт маргааш буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 11:40 цагт МҮОНРТ-ийн төв байранд болно.
Та бүхэнд "Эрт нахиалсан сарнай" киноны трейлерийг хүргэж байна.




















