Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Эрцберг родео" уралдаанд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно

1500-1800 гаруй тамирчин оролцож гараанаас гарсан 500 тамирчин тутамд дээд тал нь 30 тамирчин л бариандаа орж чаддаг кросс уралдааны хамгийн хүнд төрлүүдийн нэг юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Эрцберг родео" уралдаанд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно
"Эрцберг родео" уралдаанд манай улсаас дөрвөн тамирчин оролцоно. Зураг: МҮОНРТ

Австри Улсад зохион байгуулдаг "Эрцберг родео" эндуро уралдаанд ирэх тавдугаар сарын 28-аас зургадугаар сарын 2-ны хооронд болно.

Үүнд Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Уг уралдаан нь дэлхийн бүх топ эндуро кросс мотоцикльчдын аваргууд буюу улс улсын шилдэг тамирчин оролцдог билээ.

1500-1800 гаруй тамирчин оролцож гараанаас гарсан 500 тамирчин тутамд дээд тал нь 30 тамирчин л бариандаа орж чаддаг кросс уралдааны хамгийн хүнд төрлүүдийн нэг юм.

Өдөрт дөрвөн цаг гаруй үргэлжилдэг бөгөөд элдэв төрлийн бартаа, шавар, дов толгод гээд маш хүнд байгалийн саадыг туулж барианд орохын тулд төөрч будилах, замаасаа гарах гэх мэт хүндрэл тулгардаг аж. Өөрөөр хэлбэл бартаат замын дакар гэж хэлж болно.

Хуваалцах