Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг албан үүргээ гүйцэтгээд эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Шуфаниг “Найрамдал” медалиар шагнасныг гардууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол, Канад хоёр талын харилцаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрлээ. Үүнд оруулсан Элчин сайдын хүчин зүтгэлийг Ерөнхий сайд талархаж тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Элчин сайд С.Шуфани Монгол, Канадын хамтын ажиллагааг уул уурхай, эрчим хүчний салбарт хөгжүүлэх өргөн боломж буйг тэмдэглэж байв. Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон бусад түнш байгууллагуудаас үзүүлсэн дэмжлэгт гүн талархал илэрхийллээ.

Хуваалцах