Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхээр УИХ-д суудалтай зарим намуудад зөвшилцөх бичиг илгээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ
Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдоод байгаа Г.Занданшатар танхимаа бүрдүүлэхээр УИХ-д суудалтай зарим намд зөвшилцөх бичиг илгээжээ. Тодруулбал, тэрбээр УИХ-ын гишүүн, Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатарт Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна.

Тус бичигт "Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгарсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Тус саналын бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Хуваалцах