Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай сана

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав.

Элчин сайд Ричард Буанган Америкийн Нэгдсэн Улсын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Хуваалцах