Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад ирэх сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийх гэж байна.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад айлчилна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад ирэх сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хуваалцах