Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнг эргэжээ
Их найрагч өнгөрсөн долоо хоногийн эхээр Сөүлийн эмнэлэгт ходоодны хагалгаанд орж, бие нь илааршиж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болж, өнөөдөр өндөрлөж байгаа билээ.
Энэ үеэр тэрбээр Монгол Улсын ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Б.Лхагвасүрэнг эргэжээ.

Их найрагч өнгөрсөн долоо хоногийн эхээр Сөүлийн эмнэлэгт ходоодны хагалгаанд орж, бие нь илааршиж байгаа юм. Ерөнхий сайдтай хамт МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн тоймч Ж.Алтангэрэл байлцаж, ярилцсан байна.
Түүний хэвтэн эмчлүүлж буй өрөөнд гэргий С.Баасан болон үр хүүхэд нь хамт байж, хүлээн авч уулзжээ. Дашрамд, өвгөн найрагчдаа эрүүл энхийг хүсч, хурдан эдгээд эх орондоо ирэх ерөөлийг уншигчдынхаа өмнөөс өргөн талбья.



















