Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийн хариуг өгчээ

Иргэн Т.Сайнжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зарцуулалт хууль бус байж болзош

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийн хариуг өгчээ
Ерөнхий сайдыг шалгуулах хүсэлтийн хариуг өгчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны 11 сард иргэн Т.Сайнжаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монгол Улсын 2013 оны Улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд МУ-ын Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс “Бумбардай” есөн цуврал ном бүтээх ажилд нийт 255 сая 600 мянган төгрөг, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөр хэрэгжүүлэхэд 293 сая 22 мянган төгрөг буюу нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зарцуулалт хууль бус байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан билээ. Харин АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зарцуулсан хөрөнгө нь хууль зөрчөөгүй тул хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Тэгвэл иргэн Т.Сайнжаргал УИХ-ын дарга З.Энхболдод энэхүү хүсэлтийг мөн гаргасан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг иргэн Т.Сайнжаргал төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан.


Түлхүүр үг:Ерөнхий сайд
Хуваалцах