Ерөнхий шүүгчийн орон тоонд 90 шүүгч өрсөлдөнө
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны төслийн талаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн алба

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны төслийн талаар мэдээлэл хийсэн юм.
Түүнчлэн тус хурлаар анхан болон давж заалдах шатны шүүхийн 78, Ерөнхий шүүгчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж 90 нэр дэвшигч шалгалтад оролцохоор болсон талаар мэдээллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчидтэй ганцаарчилсан ярилцлага хийж, дүгнэлт гаргах бөгөөд Хуульчдын холбоо нэр дэвшигчийн мэргэжлийн ур чадвар, нэр хүндийн талаар дүгнэлт гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснээр шүүгчээр томилуулахаар нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.


















