Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар зохион байгуулсан “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт өнөөдөр Иргэний танхимд боллоо. Уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэ

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байна
Ерөнхийлөгч хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Найз залуудаа зодуулсны улмаас 21 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гараад удаагүй байгаа. Энэ хэрэгт холбогдуулан сүүлийн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг боловсронгүй болгох, хүчирхийллийн эсрэг нийтрээрэ хамтран зүтгэх талаар яригдсаар байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. Иргэний танхимд болсон тус уулзалтад Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, эмнэлгүүдийн төлөөлөл, их дээд сургуулиудын сонсогчид болон иргэд оролцлоо.

Түлхүүр үг:“Хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” уулзалт боллоо
Хуваалцах