Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй уулзана
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулах “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалт маргааш ГХЯ-ны ""Зөвшилцөл" танхимд болно.
Мэдээллийн алба

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан зохион байгуулах “Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй” уулзалт маргааш ГХЯ-ны ""Зөвшилцөл" танхимд болно. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн сонирхол татсан олон асуултад хариулт өгнө.
МСНЭ-ээс гаргасан жилд нэгээс хоёр удаа сэтгүүлчидтэй уулзаж, тухайн цаг үеийн асуудлуудаар ярилцаж байх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч, маргааш сэтгүүлчидтэй хийх эхний уулзалтыг зохион байгуулахаар болсон нь энэ юм.


















