Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Т-Батаар хүндэт өргөмжлөлөөр шагналаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Т-Батаар хүндэт өргөмжлөлөөр шагналаа
Мэдээллийн алба
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо Монголоос гаралтай байж болзошгүй үлэг гүрвэлийн олдворыг дуудлага худалдаагаар оруулах гэж байгааг сонсоод тэр даруйд нь улсынхаа нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гарган шуурхай ажилласны үр дүнд буцаан авч чадсан ньмонголчууд бидний төдийгүй дэлхий нийтийн хамгийн анхаарал татсан хэрэг болсон билээ.
Харин өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Пунцагийн Цагаан нарыг эх орноосоо хууль бусаар хил дамжин гарсан Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлжнэхэмжлэгчийн төлөөлөгч болох Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягийн гарын үсэгтэй “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийг гардуулан өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:"Соёлын өвийн хулгайтай тэмцэхэд энэ явдал том сургууль, амжилт боллоо. Бид нэгдэж ажиллаж чадвал амжилтад хүрдгийн жишээ энэ болж Т-Батаарганцаараа биш олуулаа ирж байгааг бахдан хэлжбайсан юм.
“Би гэртээ ирлээ” Т-Батаарын үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш ердөө5 өдрийн дотор жилд музейн хамгийн их үзэгчтай байдаг Байгалийн түүхийн музейн 70.000 үзэгчийн тоог давж гарч байсан бөгөөд одоогийн байдлаар 200 мянга хол давсан үзэгчтэй улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж эхлээд байна.
“Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийн үгийг уйгаржин монгол бичиг, крилл үсэг, англи хэлээр бичсэн бөгөөд өргөмжлөлд тухайн үйл ажиллагаанд хэрхэн оролцсонгавъяаг нь цохон тэмдэглэн бичсэн юм.
Элбэгдоржийн “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийн үгийг доор сийрүүлэн хөрвүүлбэл:
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
танаа
Палеонтологийн үнэт өв Тираннозавр батаарыг АНУ-д дуудлагын худалдаагаар худалдахаас хоёрхон хоногийн өмнө тус дуудлагын худалдааг зогсоохыг хүсч 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл гаргаж байсан.
Монголын соёлын өвийг эх орондоо буцаан авчрахын тулд Тираннозавр батаар (Тарбозавр батаар)-ыг 2012 оны 5 дугаар сарын 19-ны өдөр шүүхэд албан ёсоор зарга үүсгэж, Монголын ард түмний соёлын өвийг гадаад орны шүүхэд нэхэмжилсэн анхны Ерөнхийлөгч.
Соёлын өвийн олон улсын хууль бус хулгайн сүлжээг илрүүлэх, Монголын соёлын өвийг эх оронд нь буцаах чиглэлээр ажилласан баг бүрэлдэхүүнийг улс төрийн дэмжлэгээр байнга хангаж ажилласан.
Энэхүү улс төрийн дэмжлэгээрээ дэлхий нийтийн хэмжээнд хяналтгүй болоод байсан палеонтологийн олдворын хулгайн сүлжээг таслан зогсоох эхлэлийг зоримогоор тавьж, шинжлэх ухааны судалгааны орчинг эрс сайжруулах боломжийг цоо шинээр нээж өгсний тань төлөө


















