Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом–2025” үндэсний шагайн харвааны тэмцээн хоёр өдрийн турш шилдэг баг, мэргэн харваачдын хурц ухаан, най нийлсэн уухайн дуунд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилжин явах цом–2025” үндэсний шагайн харвааны тэмцээн хоёр өдрийн турш шилдэг баг, мэргэн харваачдын хурц ухаан, най нийлсэн уухайн дуунд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, МУҮДМ С.Ямааранз ахлагчтай Апу ХК, Алдар спорт хороо баг ур чадвараараа онцгойрон түрүүлж, нэр хүндтэй шилжин явах цомын эзэн боллоо.

Харин Дорноговь аймгийн харьяат, МУҮДМ Ш.Отгонбаяр ахлагчтай “Аргалантын хөөвөр” баг ширүүн өрсөлдөөнд дэд байрт шалгарсан бол өнгөрсөн жилийн цомын эзэн МУҮДМ Б.Баттулга ахлагчтай “Номт Даншиг Хэттрик” баг гутгаар байрыг эзэллээ.

Тэмцээний тусгай байрыг аймгийн гоц мэргэн Г.Лхагвасүрэн ахлагчтай “Хөхморьт” баг хүртсэн байна.

Эх сурвалж:МҮШХХ-ны хэвлэл мэдээллийн алба

Хуваалцах