Ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээ “хулгайнх” байжээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилээр баярын мэндчилгээ болгож нэгэн хөгжилтэй бичлэгийг олон нийтэд цацсан.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилээр баярын мэндчилгээ болгож нэгэн хөгжилтэй бичлэгийг олон нийтэд цацсан. Харин үүнтэй ижил бичлэгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өмнө нь хийж байжээ. Урлагийнхан дунд хэн нэгний уран бүтээл, санааг дууриаж хуулбарласан бол “хулгайлсан” хэмээн ярьдаг. Тэгвэл Ерөнхийлөгч маань мэндчилгээний санаагаа Хиллари Клинтоноос “хулгайлжээ”.


















