Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Сан Франциско дахь төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан менежэр хатагтай Алма Фрийман нарыг хүлээн авч уулзаж, тус сангийн Монгол дахь салбар байгуулагдсаны 20 жилийн

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг болон тус сангийн Сан Франциско дахь төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан менежэр хатагтай Алма Фрийман нарыг хүлээн авч уулзаж, тус сангийн Монгол дахь салбар байгуулагдсаны 20 жилийн ойтой холбогдуулан ярилцлага өглөө.

Уулзалт ярилцлагын үеэр П.Цагаан Монгол орны Ардчиллын ололт амжилтад Азийн сангийн оруулж буй хувь нэмрийг цохон, тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хатагтай Мелони К.Линдбергтэй санал солилцсон байна.

АНУ-ын Азийн сан нь 1990 онд Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны ашгийн бус байгууллага юм. Тус сангийн урт хугацааны цогц хандлага, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь Монгол Улсын шилжилтийн түүхийн эгзэгтэй үед чухал хэрэгцээ шаардлагыг хангаж чадсан юм.

Түлхүүр үг:Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржгадаад харилцаа
Хуваалцах