Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан 29-нд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан 29-нд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Дөрөв дэх удаагаа болох энэхүү барилдааныг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулах ба чансаагаараа тэргүүлсэн улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглох юм.

Өнгөрсөн жил буюу тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн барилдаанд улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Батмөнх нар их шөвөгт шалгарч байсан.

Хуваалцах