Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлэв

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлсэн.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлэв
Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохоор Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нарын 128 бөх бүртгүүлсэн.

Тэгвэл "Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн улсын залуу начин Э.Батмагнай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэсэн. Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарсан юм.

Улсын залуу начин Э.Батмагнай 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин цол, 2020 онд Баянхонгор аймгийн баяр наадамд 6 давж, аймгийн заан цол хүртсэн бол 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн их ойн баяр наадамд 5 давж Монгол Улсын начин цол хүртсэн.

Хуваалцах