Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Эрүүгийн 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 17 гомдол мэдээллийг шалгав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүгийн 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Эрүүгийн 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газраас 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 17 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 131 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 3 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай тус тус прокурорт шилжүүллээ. Одоогоор 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах