Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Эрүүл ажлын байр-2014” аянг зохион байгуулна

Эрүүл ажлын байрны сарын аяныг салбарын яамд, нийслэл, аймаг орон нутгийн хэмжээнд болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд зохион байгуулах юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Эрүүл ажлын байр-2014” аянг зохион байгуулна
“Эрүүл ажлын байр-2014” аянг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014” сарын аяныг зохион байгуулж байна.

Манай улсад Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор “Дэлхийн эрүүл, аюулгүй ажлын байрны өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд жил бүрийн тавдугаар сарын эхний 10 хоногийг “Эрүүл ажлын байрыг дэмжих” уриан дор эрүүл ажлын байрны өдрүүдийг зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.

Эрүүл ажлын байрны сарын аяныг салбарын яамд, нийслэл, аймаг орон нутгийн хэмжээнд болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд зохион байгуулах юм байна.

Хуваалцах