“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ы ажиллах хууль эрх зүйн орчин бүрдээгүй
“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг 2003 оноос хойш Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бэлтгэж байна.
Мэдээллийн алба

“Эрүүл мэндийн нийгмийн ажилтан”-ыг 2003 оноос хойш Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль бэлтгэж байна. Тус боловсон хүчин нь өвчтөний сэтгэл зүй, насны онцлогт тулгуурлан эмийн бус аргаар эмчлэх, иргэдэд сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох үүрэгтэй.
Одоогоор Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгжүүдэд ажиллаж байна. Сүүлд гарсан шинэ мэргэжил учраас хууль эрхзүй, ажлын байрны тодорхойлолт, ажиллах орчин дутагдаж байгааг Баянзүрх дүүргийн 4-р хорооны өрхийн эмнэлгийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан н.Тогооч хэллээ.


















