Эрүүл мэндийн сайд С.Энхболд уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллав
Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Мон-Интра" уламжлалт эмийн үйлдвэрт ажиллалаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 7-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Мон-Интра" уламжлалт эмийн үйлдвэрт ажиллалаа.
Тус үйлдвэр 1998 онд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба 2015 онд олон улсын GMP стандартын дагуу үйлдвэрийн байрыг шинэчлэн тоноглож дотоодын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна Бүгд найрамдах Польш улсад эмээ экспортлодог юм.
Үүний дараагаар Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмч, ажилчидтай уулзлаа. Тус хүрээлэн "Ковид-19" цар тахлын үед 1700 өвчтөнийг хэвтүүлж эмчилсэн байна. Нийт 20.000 багц 60.000 хүн тун уламжлалт эмийг ханган нийлүүлжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уламжлалт анагаах ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон, цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстой гэв. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.




















