Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаар санал солилцлоо

Эмч мэргэжилтнүүдийг багаар сургаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэн,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаар санал солилцлоо
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх шинэ техник, технологийн талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Эмч мэргэжилтнүүдийг багаар сургаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэн, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тоог цөөрүүлж тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсад эрдмийн зэрэг цол хамгаалсан, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж санал, солилцлоо.

Тус уулзалтад УНТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ, ХСҮТ-ийн 10 гаруй эмч нар оролцож технологийн дэвшлийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагын талаар ярилцлаа. Мөн эмч мэргэжилтнүүд өөрийн оронд нэвтрүүлж болох технологийн талаар төсөл бичиж Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхээр тохиролцлоо.

Хуваалцах