“Эрүүл монгол эрчүүд” арга хэмжээг зохион байгууллаа
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 236 дугаар тогтоолоор батлагдсан “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” арга хэмжээ, дүүргийн Засаг даргын 2026 оны А/445 дугаар захирамжийн хүрээнд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж буй 480 өрхийн төлөөлөл 60 эрэгтэйчүүдийг хамруулсан эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоонд хамруулах “Эрүүл дадал-Урт нас” арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд болон “Хамтдаа” ТББ хамтран зохион байгуулж дараах үйлчилгээг үзүүллээ.
Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт
Дотрын эмчийн үзлэг, зөвлөгөө
Сэтгэл зүйн зөвлөгөө
Дотрын эхо оношилгоо
Элэгний В, С вирусийн илрүүлэг
Хеликобактерийн илрүүлэг
Цусан дахь сахарын шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэгийн үзлэг, оношилгоо.
Цаашид хөтөлбөрт хамрагдаж буй 480 зорилтот өрхийн гишүүдийг эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын болон бусад суурь үйлчилгээнд холбон зуучлах, өрхийн орлого, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

