Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эшли Янг улирлын дараагаар багтайгаа шинэ гэрээ хийнэ

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын хагас хамгаалагч Эшли Янг энэ улирлын дараагаар багтайгаа гэрээгээ сунгахаар болсон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эшли Янг улирлын дараагаар багтайгаа шинэ гэрээ хийнэ
Эшли Янг улирлын дараагаар багтайгаа шинэ гэрээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клубын хагас хамгаалагч Эшли Янг энэ улирлын дараагаар багтайгаа гэрээгээ сунгахаар болсон байна. Тэрбээр дахин гурван жилийг "Олд Траффорд"-д өнгөрүүлэх бөгөөд цалингийн хувьд өмнөх гэрээнд тусгагдсан 120 мянган фунтын цалин хэвээр байх гэнэ. Гэхдээ гоол болон дамжуулалтын бонус шагнал нэмэгдэх юм байна.

29 настай Англи хагас хамгаалагчийн хувьд энэ улиралд тун сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд түүний энэхүү сайн тоглолт Их Британийн хөлбөмбөгийн хамгийн өндөр үнэтэй наймаа болж, "Улаан чөтгөрүүд"-ийн эгнээнд нэгдсэн Анхель Ди Мариаг сэлгээнд суулгахад хүргээд байгаа билээ. Тэрбээр энэ улирлын Премьер лигийн 23 тоглолтод оролцож, хоёр гоол, гурван гоолын дамжуулалт өгөөд байна.

Хуваалцах