Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж байна
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам Төрийн есөн хөлт цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолоор үргэлжилж байна.
Есөн хөлт цагаан туг төрийн ордноос Нийслэл хотын төв талбайн замаар бүтэн цагийн турш аялж, 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирснээр наадмын нээлт албан ёсоор эхлэх юм.
Үндэсний их баяр наадмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, наадамчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлсний дараа Хүчит бөхийн барилдаан эхэлнэ.


















