Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Есөн намрын зээргэнэ" наадамд Ц.Доржсэмбэ түрүүллээ

Дундговь аймгийн Дэрэн суманд зохиогдсон Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн Цэндийн Чимиддоржийн нэрэмжит “Есөн намрын зээргэнэ" яруу найргийн наадамд

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Есөн намрын зээргэнэ" наадамд Ц.Доржсэмбэ түрүүллээ
"Есөн намрын зээргэнэ" наадамд Ц.Доржсэмбэ түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Дэрэн суманд зохиогдсон Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын хошой тэргүүн Цэндийн Чимиддоржийн нэрэмжит “Есөн намрын зээргэнэ" яруу найргийн наадамд МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ түрүүлж, дэд байрт Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, гутгаар байрт яруу найрагч Мөнхсаруул /Дэрэн сум/, тусгай байрт МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Батбаясгалан /Говьсүмбэр/, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Дагмидмаа нар шалгарлаа.

Нутгийнхаа нэрт яруу найрагчийн нэрэмжит наадмыг орон нутагт нь зохиоход Сумын засаг дарга Мядагмаа, Засаг даргын Тамгын газар, Соёлын төвийн хамт олон болон найрагчийн шавь нар болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва, Ж.Алтангэрэл, Ч. Дагмидмаа, анд нөхөд нь болох МУСГЗ Шагдарсүрэн, Б.Хүрэлбаатар, Дан.Нямаа, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт О.Содномпил, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ай.Төмөр-Очир нар, Монголын радиогийн “Шинэ эрин” редакцийн хамт олон идэвхтэй оролцсон юм.

Хуваалцах