Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шатрын дугуйлан нээжээ

Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шатрын дугуйлан нээжээ
Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шатрын дугуйлан нээжээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шинэ санаачилага гарган ахлах бүлгийн сурагчдадаа долоо хоног бүрийн сондгой тоотой өдөр шатрын дугуйлан нээжээ.

Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг билээ.

Тус аймагт оюуны их спортыг хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй энэхүү ажил илүү далайцтай хөгжих ирээдүй ойрхон байгаа нь дээрх дугуйлангаас харж болно.

Энэхүү үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо нэлээд байсан гэдгийг цэцэрлэгийн захиргаанаас онцолж байв.

Хуваалцах