Эцэг, эхчүүд бага насны хүүхдэд дур мэдэн эмчилгээ хийснээр эмийн дасалтай болгож байна
Сүүлийн үед сургууль амарсан ч бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурч, хоолой өвдөх шинж тэмдэгтэй ханиад их гарч байна. Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн хоёр 7 хоногт дараалан өссөн.
Мэдээллийн алба

Эцэг, эхчүүд бага насны хүүхдэд дур мэдэн эмчилгээ хийснээр эмийн дасалтай болгож байна.
Сүүлийн үед сургууль амарсан ч бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурч, хоолой өвдөх шинж тэмдэгтэй ханиад их гарч байна. Томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн хоёр 7 хоногт дараалан өссөн.
Ялангуяа бага насны хүүхдийн өвчлөл их байгаагаас орны ачааалал нэмэгджээ. ХӨСҮТ-ийн амбулаториор эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.
Эцэг, эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн эм өгч байгаа нь ханиад хүндрэх шалтгаан болж байна гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач, их эмч н.Уртнасан ярилаа.
Mongolian National Radio · Эцэг, эхчүүд бага насны хүүхдэд дур мэдэн эмчилгээ хийснээр эмийн дасалтай болгож байна
Иймээс эцэг, эхчүүд заавал эмчийн заавраар эмийн эмчилгээг хийх хэрэгтэйг анхаарууллаа.


















