Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эцэгтээ гологдсон охин буюу ирээдүйн мундаг найрагч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хаан найргийн хатан Ш.Дулмаа яг л домог шиг амьдралыг туулсан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эцэгтээ гологдсон охин буюу ирээдүйн мундаг найрагч
Эцэгтээ гологдсон охин буюу ирээдүйн мундаг найрагч. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хаан найргийн хатан Ш.Дулмаа яг л домог шиг амьдралыг туулсан юм. Түүний төрж өссөн нутаг бол Төв аймгийн Баян сум бөгөөд аав Шагдар нь өөрийнх нь төрсөн эцэг биш гэдгийг хүмүүс мэддэггүй аж. Учир нь, Ш.Дулмаагийн төрсөн эцэг нь нутаг усандаа зартай баян хүн байжээ.



Тэднийх охидуудтай бөгөөд отгон хүүхдээ хүү төрнө гэж баярлаж хүлээсэн аав нь охин төрөнгүүт голчихсон юм гэнэ лээ. Хүү болж төрөөгүй төлөөсөндөө Дулмаа гуай айлд үрчлэгдэн баян аав нь өөрийнхөө зарц буюу малчин Шагдар гэж айлд орхиод нүүгээд явсан гэж ярьдаг юм билээ. Ийнхүү төрсөн эцэгтээ гологдсон охин ирээдүйн мундаг яруу найрагч болж, их алдрын оргилд хүрсэн түүхтэй юм.

Хуваалцах