Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Euroasia” олон улсын кино наадам болж байна

Киргизстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ны өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Euroasia” олон улсын кино наадам болж байна
“Euroasia” олон улсын кино наадам болж байна. Зураг: МҮОНРТ

Казахстан улсын Астана хотод 2018 оны 7-р сарын 1-7-ны өдрүүдэд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евроазийн улсууд дундаас шалгаруулна.

Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулах боломжтой байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол Улсыг төлөөлөн “А-Артист” продакшины захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн хоёр төслөө танилцууллаа. Мөн “Дижитал агуулга” ХХК төслөө танилцуулсан байна.

Хуваалцах