Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Евгений Жербаев Монголын нэрийн өмнөөс барилдахад татгалзах зүйл алга

Тэгвэл сүүлийн үед Буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай яриа газар аваад байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Евгений Жербаев Монголын нэрийн өмнөөс барилдахад татгалзах зүйл алга
Евгений Жербаев Монголын нэрийн өмнөөс барилдахад татгалзах зүйл алга. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриадын 70 кг-ын жингийн шилдэг бөх Евгений Жербаев өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр "Монголиа Опен"-д ОУТ-д бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж аваргалсан билээ.

Тэгвэл сүүлийн үед Буриадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай яриа газар аваад байна.

Жербаев энэ талаар "ОХУ-ын шигшээ багт багтаж, тив дэлхийд зодоглох нь тийм ч амар биш. Дотоодын өрсөлдөөн ДАШТ-ээс дутахааргүй болдог. Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах тухай ярихад хэтэрхий эрт байна. Хоёр улсын иргэншилтэй байна гэдэг амар зүйл биш. Хэрэв Монголын нэрийн өмнөөс барилдах болбол надад татгалзах зүйл алга" хэмээн өгүүлжээ.

Хуваалцах