Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ

Солонгосын KAIST их сургуулийн багш Со Ин Сүкийн удирдсан баг дэлхийд хамгийн анхны эвхэгддэг цахилгаан машины бүтээлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ
Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ. Зураг: МҮОНРТ

Солонгосын KAIST их сургуулийн багш Со Ин Сүкийн удирдсан баг дэлхийд хамгийн анхны эвхэгддэг цахилгаан машины бүтээлээ.

2011 оноос эхлэн улсын хөрөнгө оруулалтаар судалгааны ажлаа эхэлсэн уг баг өнөөдрийн байдлаар цагт 60-100 км хурдалж чадах "Armadillo-T" нэртэй 500 кг жинтэй , 2 хүний суудалтай , эвхэгдсэн үедээ 1,65 метр урт болох цахилгаан машин бүтээгээд байгаа ба ихэнх суудлын машин дунджаар 2,8 метр урт байдаг гэж тооцвол "Armadillo-T" нь автомашины зогсоолын зайг ихээхэн хэмнэх юм .

Машинаасаа буусныхаа дараа удирдлагаараа машинаа эвхэж шаардлагатай гэж үзвэл жолоочгүй машинаа удирдлагаараа удирдан дахин байрлуулж болох гэнэ.

Япон улсын Засгийн газар иргэдээ жижиг оврын цахилгаан машинуудыг өргөн хэмжээгээр хэрэглүүлэхийн тулд олон талын хөнгөлөлт үзүүлэх , татвараас чөлөөлөх арга хэмжээг авч амжилттай ажиллаж байгаа бол Солонгос орны хувьд ийм машин унах нь төдий л дасал болоогүй байгаа хэдий ч цаашдаа байгаль орчинг бохирдуулахгүй , автомашины зогсоолыг үр дүнтэй ашиглуулахын тулд жижиг оврын цахилгаан машинуудыг өргөн хэрэглүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно гэжээ.

Түлхүүр үг:Эвхэгддэг цахилгаан машин бүтээгджээ
Хуваалцах